38 иргэнийг албан ёсоор ажлын талбай руу татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-16 17:31:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Өндөр Алтайн зам" ХХК авто замын төсөл дээрээ 72 иргэнийг ажилд авахаар болсон. Үүнээс 38 иргэнийг албан ёсоор ажлын талбай руу татан аваад байна.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Политехникийн коллеж, "Өндөр Алтайн зам" ХХК-ийн гурвалсан гэрээний дагуу дээрх ажлыг зохион байгуулж байгаа аж. Үүний хүрээнд Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 240 км хатуу хучилттай хүнд даацын авто замын төслийн талбай дээр ажиллах 300 орчим ажилчныг Даланзадгад хотоос авах төлөвлөгөөтэй байгаа юм. Эхний ээлжинд 16 иргэнийг ажлын байраар хангасан бөгөөд энэ сарын 15-нд дараагийн ээлжний 22 иргэнийг ажилд авчээ.
Холбоотой мэдээ