Ганцмод, Сэхэ боомтод гаалийн бүрдүүлэлт хийх тээврийн хэрэгсэл нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-17 13:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ, Монгол Улсын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор энэ сарын 9-нд нийт 500-625, Шивээ хүрэн-Сэхэ боомтоор 400-450 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийжээ.


Монгол Улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний экспорт 2 дугаар сард багассаныг Зам тээвэр, хөгжлийн яам мэдээлэв.

Монголын Гаалийн Ерөнхий газрын болон China coal resource net-ийн мэдээллээр, өнгөрсөн сард Монгол Улсын нүүрсний экспорт 2.03 сая орчим тн болж, өмнөх сарынхаас 18,8 хувиар багассан нь Монгол Улсын нүүрсний нийт экспортын 93,1 хувийг эзэлжээ.


Сар шинийн баярын үеэр зарим боомтыг хааснаар Монгол- Хятадын нүүрсний худалдааны үйл  ажиллагаа удаан сэргэж, дотоодын болон импортын коксжих нүүрсний үнэ унахад хүргэжээ. China Resource Network-ийн судалгаагаар гуравдугаар сарын эхээр кокс, ган төмрийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц өмнөх оны мөн үеийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ