Ажиллагсдын дундаж цалин 1.3 сая төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-17 16:53:45

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймагт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 12 нэгж байгууллагын 1054 даатгуулагчийн дундаж цалин 1.352.7 мянган төгрөг байна.

Харин хувьцаат компанийн 619 даатгуулагчийн дундаж цалин 1.279.3 мянган төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн даатгуулагчийн дундаж цалин 1.173.7 мянган төгрөг байна.

Тус аймагт 194 байгууллагын 4302 даатгуулагч иргэн, байгаагаас 308 нь сайн дурын даатгалд хамрагджээ.

Холбоотой мэдээ