Хүчтэй шуурганы улмаас учирсан хохирлыг тогтоох Ажлын баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-18 13:08:56

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нийт нутгийг хамарсан хүчтэй шороон шуурганы улмаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, малчдад учирсан хохирлыг тогтоох, нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлах, нэн шаардлагатай дэмжлэг туслалцааг шийдвэрлэх  ажил Говьсүмбэр аймагт өрнөж буй. 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга А.Отгонтуяа, Авто тээврийн төвийн дарга Н.Мөнхнаран нарын бүрэлдэхүүнтэй Ажлын баг Шивээговь сумын хоёрдугаар баг болон Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчидтай уулзаж санал бодлыг нь сонссон байна.

Хүчтэй шороон шуурганы үеэр мал салхинд уруудаж бог мал ганц, хоёроороо тарж бутарсан байдалтай байсан төдийгүй дөнгөж төрсөн төлийн ихэнх нь хорогдсон аж.

Говьсүмбэр аймгийн ОБГ-т иргэдээс 30 гаруй дуудлага ирсний 22 нь малдаа яваад төөрсөн гэх дуудлага байжээ. 

 

Холбоотой мэдээ