Үхсэн мал, амьтны сэг зэмийг устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-18 13:14:52

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас үхсэн мал амьтны сэг зэмийг устгах ажлыг зохион байгууллаа.

Мал эмнэлгийн нэгж найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж 33 адуу, 56 үхэр, 1498 хонь, 953 ямаа, 54 зээр зэрэг нийт 2630 малын сэг зэмийг зургаан цэгт, 30 кг ариутгалын бодис хэрэглэн, халдваргүйжүүлэлт хийж булж устгажээ.

Энэ жил цас их орж хүйтэрснээс малын хорогдол ихэссэн байна. Мөн идэш тэжээл, бэлчээр хайж нүүдэллэсэн цагаан зээрийн  сүрэг ч говийн нутгаар ихэссэн аж.

Холбоотой мэдээ