Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-23 11:53:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч нь аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох мэдлэг, чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах зүтгэл, сэтгэлтэй, алсын хараатай ажиллах ёстойг аймгийн ИТХ-аас чухалчлан анхаарч байна.

Энэ хүрээнд сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг баталлаа. 

Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн нэгжтэй хамтран зохион байгуулахаар 9 сургагч багшийг бэлтгээд байна. 

Ийнхүү аймгийн ИТХ-аас чадавхжуулах сургалт зохион байгуулснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, Орон нутгийн төсвийн удирдлага, Байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвийн хүрээнд сумдын төлөөлөгчөөр сонгогдсон 418 төлөөлөгч мэдлэгээ нэмэх юм. 

Холбоотой мэдээ