Дулааны станц өвлийн бэлтгэлээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-14 11:49:00

Ховд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумын Бичигт багт баригдсан бүтээн байгуулалтын ажилтай танилцсаны дараа 2014 оны 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд орсон орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг, Ховд дулааны 2-р станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Дулааны станцын ажлыг эхлүүлж дуусгахын тулд аймгийн удирдлагууд, Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд хамтран Засгийн газрын хуралдаанаар оруулсны хүчинд тус станц 3 дахь жилдээ  амжилттай ажиллаж байна.

Хот өргөжин тэлж байгаа өнөө үед өвлийн улиралд дулааны хэрэгцээ хангамж улам өсөн нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Ховд дулааны 2-р станц бүрэн хүчин чадлынхаа 60 орчим хувийг ашиглаж байна.

Энэ оны 5 дугаар сарын 1-ээс галлагааг зогсоож, зуны засварын ажлаа эхлүүлээд байна.

Зуны засварын үеэр зуухны шавардлага, ремин солих, үнсний дамнуурга шавардах, хаалт солих гэх мэт ажлууд хийгдэж байна. Мөн зарим тоног төхөөрөмжийн засварт хотоос мэргэжилтнүүд ирж ажиллах юм байна.

Түүнчлэн дулаан дамжуулах төвүүдийн зарим тоног төрөөхөмж шинэчлэх, солих ажлууд хийгдэж байгаа ажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ