Адарганы постоор орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-23 11:52:12

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Адарганы постоор сүүлийн 24 цагт гарах чиглэлд 69 тээврийн хэрэгсэлтэй 266 зорчигч, орох чиглэлд 163 тээврийн хэрэгсэлтэй 456 зорчигч зорчсон байна. Үүнээс Улаанбаатар хотоос 7 ачааны тээврийн хэрэгсэлтэй 14 зорчигч, 8 суудлын тэргээр 23 зорчигч ирсэн байна.

Мөн Ховд аймгаас 2 тээврийн хэрэгсэлтэй 7 зорчигч, Баянхонгор аймгаас 1 тээврийн хэрэгсэлтэй 2 зорчигч, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас 1 тээврийн хэрэгсэлтэй 3 зорчигч, Завхан аймгаас 4 тээврийн хэрэгсэлтэй 8 зорчигч, Баян-Өлгий аймгаас 1 тээврийн хэрэгсэлтэй 5 зорчигч иржээ. 

Ийнхүү өдөр бүр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэдийг Улаангом сумын Адаргана, Зүүнхангай сумын Далантүрүүгийн суурин 2 постод 8 албан хаагч ээлжээр тогтмол үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.

Энэ сарын 15-наас Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүнсний тээвэр, хүндэтгэх шалтгаантай иргэд РСR шинжилгээ өгч хувийн унаагаараа ирж, очиж байна. 

Холбоотой мэдээ