“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь" цахим сургалт энэ сарын 24-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-23 16:16:15

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн лхагва гарагт Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог. Энэ өдрийг угтан энэ сарын 24-ний өдрийн 08.30-11.45 цагийн хооронд шинжлэх ухаан танин мэдэхүйн цахим сургалтыг зохион байгуулах бөгөөд сонирхсон иргэдийг https://worldvision.zoom.us/j91676889903 линкээр холбогдон оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Тус сургалтыг Боловсрол шинжлэх ухааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, “Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, ШУА-ийн, Одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Цахим сургалтад оролцохыг хүссэн иргэд аймгийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Увс аймаг дахь Улаангом салбар болон 96456900 тоот утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ