Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-29 07:25:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.



Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна.

 

2021 оны 3 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун  аймгуудын  нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

2021 оны 3 сарын 30-наас 4 сарын 03 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн  зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч  Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтэнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ