Газрын гадаргаас дээш 195м өндөр элсэн уул бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-15 03:12:42

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байх Хонгорын голын элсэн уулыг үзэх гэж гадаад дотоодын жуулчид нэлээн ирдэг билээ. Уртаашаа 180 гаруй клометр үргэлжилдэг тус элсэн тогтоцын хамгийн өндөр нь газрын гадаргаас дээш 195м юм.

Уг байгалийн үзэсгэлэнт газрын өргөн нь 3-5км, зарим газартаа 20км байдаг. Өмнөговь аймгаасаа баруун хойш 216км-т орших тус үзэсгэлэнт газар нь Улаанбаатар хотоос 650км зайтай ажээ.

Энэхүү элсэн уулынхаа хормойг эмжсэн "Хонгорын гол", "Сэрүүн булаг" гэсэн хоёр гол зэрэгцэн урсдаг бөгөөд эсрэг талдаа хад асгатай уулс хүрээлж байдаг юм. Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт багтдаг энэхүү элсэн уулын оройд гарахад элсэн манханы зөөлөн нүргэлэх дууг сонсож болдог байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ