Виз, оршин суух зөвшөөрлөө цахимаар сунгуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-31 12:22:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэд виз, оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ биечлэн гаргах буюу цахимаар сунгуулах боломжтой.


Тодруулбал, түр ирэгчийн визийн сунгалт, A2, T, HG, S1, SH, O, GB1, H1, H2, H3, Н5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах, GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулах гадаадын иргэд https://evisa.mn/ цахим хаягаар хандах юм.


Харин хилийн чанадад байгаа гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүйг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа. Мөн гадаадад байх хугацаанд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр визийн зөвшөөрөл мэдүүлж хилээр орж ирээд, оршин суух зөвшөөрөл шинээр авах аж.

 

Холбоотой мэдээ