“Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц ба Бичил уурхай” сэдэвт цахим сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-01 10:18:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, “PlanetGOLD Монгол” төсөл хамтран “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц ба Бичил уурхай” сэдэвт цахим сургалтыг гуравдугаар сарын 30-нд зохион байгууллаа. 


Сургалтад Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Ховд аймгийн Булган сумын холбогдох төрийн байгууллагуудын алба хаагчид, ГИДЦГ-ын А ба Б бүсийн хамгаалалтын захиргаа, бичил уурхайн байгууллагуудын төлөөлөл, нийт 50 орчим хүн хамрагдлаа. Мөн үеэр Минаматагийн Конвенц, бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох, Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг, алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, зорилтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Гар аргаар алт олборлох үйл ажиллагаан дахь мөнгөн усны далд хэрэглээг зогсооход орон нутгийн төлөвлөлтийг Үндэсний хөтөлбөртэй уялдуулах, талуудын оролцоог хангахад чиглэсэн чухал хэлэлцүүлэг боллоо хэмээн зохион байгуулагчид онцлон хэлж байлаа. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд нэг холбоо, 10 гаруй ТББ-т 410 гар аргаар алт олборлогч бүртгэлтэй байгаа ажээ. 


Холбоотой мэдээ