Увс аймагт мал төллөлт 40,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-01 20:40:49

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил хаваржилт хэвийн байгаа бөгөөд ихэнх малчид хаваржаандаа бууж шинэ төлөө хүлээн авч байна.

“Оны эхний мэдээгээр 1310770 хээлтэгч төллөхөөс 40,2 хувь нь буюу 526341 хээлтэгч мал одоогоор төллөөд байна. Тодруулбал, ингэ 1309, гүү 692, үнээ 4747, эм хонь 257376, эм ямаа 262217 төллөж, гарсан төлийн 99 хувь нь бойжиж байгаа.

Нийт малын 0,06 хувь нь буюу 2093 мал зүй бусаар хорогдсон. Үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 3, адуу 129, үхэр 156, хонь 906, ямаа 899 хорогдсон” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ