160 орчим байгууллагын үйл ажиллагааг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн
Засаг даргын 2021 оны А/153 дугаар захирамжаар Арвайхээр сумын хэмжээнд 160
орчим албан байгууллага, аж ахуйн
нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг цагийн хязгаартайгаар ажиллуулж
эхэллээ.
Мөн байгууллага бүрийг үүдэндээ халуун үзэх, гар ариутгах
төхөөрөмж суурилуулж, үйлчлүүлэгчид биеийн халуунаа хэмжүүлэх, цахим бүртгэлд бүртгүүлэх, амны хаалт зүүх, зай барих
шаардлагыг тавьж ажиллахыг үүрэг болгоод
байна.
Уг байдалд аймгийн Цагдаагийн газраас хяналт тавин
ажиллаж байгаа ба хүн хоорондын зай барьж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
тал дээр учир дутагдалтай байгааг хэлж байв. Дээрх шийдвэрийг үл хэрэгжүүлж,
халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжид торгууль
тавьж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Цагдаагийн газраас
мэдэгдлээ.