“COVID-19”-ийн вакцин эх болон урагт эрсдэлгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-09 12:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  COVID-19”-ийн эсрэг вакцин жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.


-Ер нь вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг вэ?


-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд вакцин хэрхэн нөлөөлөх талаар сүүлийн үеийн АНУ-ын судалгаануудыг судалж байна. Маш олон эргэлзээтэй асуудал бий. Халдвар авсны дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд хүндрэл ихтэй. Амьсгалын замын хүндрэл, хатгаатай холбоотой дутуу төрөлт 30-35 хувь байна. Вакцин эх урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш шүү дээ. Коронавирус урагт, жирэмслэлтэд нөлөөлөхгүй.

 

-Вакцины зааварт жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвлөхгүй гэсэн. Аль вакциныг хийлгэж болохгүй вэ?

 

-1000 гаруй жирэмсэн эмэгтэйд вакцин хийхэд өөрчлөлт илрээгүй гэсэн судалгаа байна. Аль ч төрлийн вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд урагт эрсдэлгүй. Тухайн иргэн вакциныг хийлгэх хүсэлтэй, эсрэг заалт байхгүй тохиолдолд хийлгэх хэрэгтэй. Оросын вакцин хоёр жил хамгаална гэж байгаа. Вакциныг хийлгэсний дараа вирус хүний биед ороход вирусийг таньж устгана. Вакциныг хийлгэсэн тохиолдолд тухайн өвчин хүнд хэлбэрээр тусахгүй. Нас барах эрсдэлээс 100 хувь хамгаална.

 

-Хөхүүл ээж вакцин хийхэд ямар нэгэн аюул байгаа юу?

-Судалгаагаар аюулгүй гэж гарсан. Хятад вакцин гэхээрээ болохгүй юм шиг яриад байна. Хөхүүл ээж халдвар авсан бол халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад хүүхдээ хөхүүлж болно.

 

-Эрэгтэй хүн үргүй болно гэсэн мэдээлэл байна. Үүнд та хариулт өгөөч?

-Үр тогтолтод ямар ч нөлөөгүй. Жирэмслэхэд ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.


Холбоотой мэдээ