Дундговь аймаг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-11 09:24:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, 10 заалт бүхий шийдвэрийг гаргалаа.


Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, энэ хугацаанд Эрдэнэдалай сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад сумаас аймгийн төвд орох, гарах хөдөлгөөнийг нээлттэй үлдээлээ.
Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, төрийн байгууллагууд ажлын тусгай горимын цагийн хуваариар ажиллахаар шийдвэрлэв.
18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлсийг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглож, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад төрлийн бүхий л үйлчилгээ явуулахыг зогсоож хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хязгаарыг 09:00-21:00 цагийн хооронд тогтоолоо. Мөн уул уурхайн компаний ажилчдын ээлжийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл солихгүй байхаар зохицуулсан юм.
Буяны ажилд оролцох иргэдийн тоонд хязгаарлалт тогтоох, зайлшгүй шалтгаанаар голомтот бүс нутгаас ирж байгаа PCR шинжигээ өгсөн иргэдийг түргэвчилсэн оношлуураар давхар оношилгоонд хамруулж, 7 хоног тусгаарласны дараа гэрийн ажиглалтад шилжүүлэх ажээ.
Хот хоорондын зорчигч тээврийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр зохицуулж, дамжин өнгөрөх тээврийг зогсоохгүй нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ