Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 38 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-04-12 17:57:10

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар найман зорилт бүхий 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ.

Ажлын төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээнд татан оролцуулах, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд сургах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ