АНУ, Тайванийг албан холбоо тогтоохыг эрс эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-15 14:06:38

БЭЭЖИН. /Xinhua/. “Манай улс АНУ, Тайванийг албан холбоо тогтоохыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ байр сууриа тууштай баримтална” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь лхагва гарагт мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены илгээсэн албан бус төлөөлөгчид Тайваньд лхагва гаргаас баасан гарагт айлчлах төлөвтэй байгаа талаар Жао Лижяниас хэвлэлийн бага хурлын үеэр тодруулга хүсэхэд ийнхүү хариулсан байна.


“БНХАУ-АНУ-ын харилцаанд нэмж сэв суухаас сэргийлж, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд бид “Нэг-Хятад” бодлого, БНХАУ-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг чанд баримталж, АНУ, Тайванийн хооронд албан харилцаа тогтоохоо нэн даруй зогсоож, Тайваньтай холбоотой асуудалд няхуур хандаж, “Тайванийн тусгаар тогтнол” салан тусгаарлах хүчинд буруу ташаа ойлголт төрүүлэхээс зайлсхийхийг АНУ-д уриалж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Холбоотой мэдээ