Улиастайд нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-17 20:00:40

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт 194 иргэний PCR шинжилгээний сорьцыг Ховд аймаг руу тээвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тус аймагт халдвартай нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын иргэдээс PCR шинжилгээг аваад байна. Завхан аймагт тэг зогсолт үргэлжилж байгаа. Маргааш Улиастай сумын нийтийн эзэмшлийн зам талбай, худалдаа үйлчилгээний байгууллагууд, орон сууцуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Улиастай сумын зургаан цэгт 350-500 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. 

Аймгийн Эрүүл мэндийн газарт Тандалт судалгааны баг 24 цагаар ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын зарим иргэн явсан маршрутаа тодорхой хэлэхгүй, мэдээллээ нууж байгаа нь тандалт судалгааны ажилд маш их хүндрэл учруулж байна. Гэсэн хэдий ч албаныхан тасралтгүй ажиллаж байна. Тиймээс иргэд маань тэг зогсолтын дүрэм журмыг баримталж, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг дахин сануулж байна” гэв. 

Холбоотой мэдээ