Аймгийн хэмжээнд 194 хүн халдвар авснаас 165 нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-21 14:56:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт иргэдийн тоо 194 болоод байна. Тэдгээрээс 165 иргэн бүрэн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 332 иргэнээс PCR шинжилгээ авахад коронавирусний халдварын 4 тохиолдол бүртгэгдлээ.

Арвайхээр суманд 2 буюу БОЭТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас, мөн голомт илэрсэн 454 дүгээр байрны иргэдээс тандалт авах багийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан ажилтнаас халдвар илэрсэн бол Хужирт сумын голомтоос хоёр иргэнд халдвар илэрлээ.

Арвайхээр хотод халдварын шинэ голомт үүсч, өргөн хүрээнд тархсан байх эрсдэлтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэж, 5 дугаар сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд шинээр үүссэн халдварын голомтын хүрээг тогтоох, ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, PCR шинжилгээнд хамруулах, хяналтад авах эмчлэх ажлууд хийж байна. 


Холбоотой мэдээ