Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад 500 мянган амны хаалт хандивлав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-21 19:09:28

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсад 500 мянган амны хаалт хандивласныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Уг ёслолд тус ЭСЯ-ыг төлөөлөн зөвлөх Г.Байгалмаа, зөвлөх Т.Бат-орших нар, Хятадын Гуандун, Жөзянь, Хэнань, Ляонин мужуудын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр ЭСЯ-ны зөвлөх Г.Байгалмаа Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөлд талархаж буйгаа илэрхийлсэн бол бизнес эрхлэгчдийн зүгээс "Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ тусалж байгаадаа баяртай байна" гэж байв.

Хандивын барааг Бээжин хотод тээвэрлэн авч ирэх зардлыг тус хотод ажиллаж буй сэтгүүлч Б.Занданхүүгийн хамтран ажиллагсад болон Хятадын бизнес эрхлэгчид  хариуцсан байна.

Эдгээрээс 100 мянган амны хаалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд, 400 мянган амны хаалтыг УОК-д хаяглажээ.    


Холбоотой мэдээ