Улаан-Уул суманд 22 см цас оржээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-22 17:49:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн хур тунадас орж байна. Өнөөдрийн байдлаар  нийт нутгаар  цаг уурын ажиглалтын талбайд  0-16 см цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал Улаан-Уул суманд  22 см, Хатгал, Баянзүрх суманд  16 см, Чандмань-Өндөр суманд 15 см цастай байна.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадастай, ялангуяа 24, 25-нд нутгийн төв, зүүн хэсгээр ахиу хэмжээний цас орж, хүйтрэн, салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Холбоотой мэдээ