Өмнөговьд 300 мянган төгрөгөө аваагүй 1531 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-28 20:06:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 300 мянган төгрөгөө аваагүй 1531 иргэн байна. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлыг даван туулах зорилгоор иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон билээ. Энэхүү мөнгөө авч чадаагүй иргэдэд тухайн мөнгийг олгуулахаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажиллаж байна. Тухайн иргэдийн хувьд данс нь хүчингүй болсон, нэр, дансны мэдээлэл зөрөөтэй зэрэг шалтгаанаар уг мөнгө зарим иргэний дансанд ороогүй байгаа юм. Иймд иргэддээ төрөөс өгч буй 300 мянган төгрөгөө аваагүй бол Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтнүүдтэй холбогдож мэдээллээ шинэчлэх шаардлагатай аж.  

Холбоотой мэдээ