Хавьтал болсон иргэдийн түргэвчилсэн сорил сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-29 18:44:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Улаанбаатар хотын харьяат хоёр иргэний түргэвчилсэн тест эерэг гарч, тухайн иргэдтэй хавьтал болсон иргэд Бууцагаан суманд байгаа нь тогтоогдсон. Нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн албаны С.Баасанхүү ахлагчтай шуурхай хариу арга хэмжээ авах баг энэ сарын 27-нд Бууцагаан суманд очиж ажиллалаа.

Тус баг сумын Онцгой комисс, сумын ЭМТ-тэй хамтран үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллажээ. Тодруулбал, Говь-Алтайн Дэлгэр суманд гарсан сэжигтэй хоёр тохиолдолтой хавьтал болсон Бууцагаан сумын ойрын болон дам хавьтлын 30 хүнийг тодруулан эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Ийнхүү гурван хүнийг Тусгаарлах байранд, 27 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ. 

Дээрх хавьтал болсон иргэдээс түргэвчилсэн сорилоор шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарсан байна.

Холбоотой мэдээ