Уурхайчдад вакцины хоёр дахь тунг ирэх сарын хоёрноос хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулна.
ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх юм. Нэгдүгээр баг тавдугаар сарын 2-нд, хоёр, гуравдугаар баг ирэх сарын 4-нд дээрх чиглэлийн уурхайн ажилчдыг вакцинжуулж эхэлнэ.
Чиглэл бүрт
эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакцин тээвэрлэж, түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах аж.
Коронавируст
халдварын эсрэг дархлаажуулалтын эхний
тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагджээ.