Нийслэлд дархлаажуулах цэгүүдийг энэ сарын 9-нөөс хумина

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-01 11:04:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд ажиллаж буй дархлаажуулах цэгийг тавдугаар сарын 9-нөөс хумих тул вакцинд идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа уриалав. 


Өчигдөр улсын хэмжээнд 66 331 хүн вакциндаа хамрагдсанаар, зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн хүн амын 41 хувь нь вакцины нэгдүгээр тунг аваад байна. Улаанбаатарт нэгдүгээр тунгийн дархлаажуулах ажил тавдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Дархлаажуулах ажлыг тавдугаар сарын 10-наас орон нутагт дайчилна гэдгийг Ерөнхий сайд өмнө нь мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ