УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэгдлээ.
Тэд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт орох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тэднийг хүлээн авлаа. Энэ үеэр бүлгийн дарга Д.Ганбат, “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмбэлэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.
Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.