"Аялах дэвтэр" Эрүүл мэндийн газарт очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 11:32:38

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас аялуулж байгаа "Аялах дэвтэр" өнөөдөр Булган аймгийн ЭМГ-т ирлээ.

Энэ дэвтрийг Төрийн байгууллагуудад 14 хоногийн хугацаатай хүлээлгэн өгч, жилийн хугацаанд хийсэн бодит ажлын үр дүнгээ зураг баримттай нь тухайн байгууллага хэвлэн үлдээдэг юм. 

Мөн  14 хоногийн турш хэрэглэгч, иргэдэд хүргэсэн тэдний нийгмийн болоод хувийн хөгжилд хийсэн санаачилсан шинэ ажлаа нэгтгэн дүгнэж бичих журамтай. Иргэдээс тухайн байгууллага дээр ирсэн санал гомдол, өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн байдлаа бас бичиж тэмдэглэх ёстой юм байна. Булган аймгийн ХХААГ-аас эхэлсэн дэвтэр ЦГ-т ирээд хүлээн авсан хүний хариуцлагагүй байдлаас болж 1 сарын турш ЦГ дээр түгжигдсэн байна.  Хариуцлага алдсан ЦГ-ын албан хаагчид хариуцлага тооцжээ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ