Олимпын наадмын үеэр нислэггүй бүс байгуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-06 12:45:24

ТОКИО. /Kyodo/. Японы Тээврийн яам Олимп, паралимпын наадмын үеэр долоодугаар сарын 21-нээс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хот дахь спортын байгууламжуудын дээр нислэггүй бүс байгуулахаар болсноо мэдэгджээ. 


Наадмын хүрээнд ёслол, тэмцээн эхлэхээс хоёр цагийн өмнө спортын байгууламжуудын дээрх орон зайг хаах бөгөөд дууссанаас хойш нэг цагийн дараа нээх аж. Энэ бүс нь Японы нисэх онгоцны буудлуудын нисэх, буух цагийн хуваарьт нөлөөлөхгүй бөгөөд агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгт хамаарахгүй байна. 


Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээсэн билээ.


Холбоотой мэдээ