Шинээр тохиолдол бүртгэгдээгүй, 7 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-06 15:24:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 192 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 31, Эрдэнэмандал сумын ЭМТ-д 3, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт бүрэн эдгэсэн 7, нийт эмнэлгээс гарсан 270 хүн буюу батлагдсан тохиолдлын 87,6 хувь нь бүрэн эдгэрээд байна.

Нийт коронавируст халдварын батлагдсан 308 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр 88 настай байгаа юм.

Ойрын хавьтлын хүний тоо - 2274

Тусгаарлах байранд – 40 

Гэрийн тусгаарлалтад – 623 иргэн байна.


Аймгийн хэмжээнд 24 цэгээр коронавирусний эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 6-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 19636 хүнийг дархлаажуулаад байна.  


Сүүлийн 24 цагт 45 объектын 16011 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ