Монголын жюү жицүгийн холбооны их хурлаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-06 13:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны ээлжит их хурал 2021 оны 5 дугаар сарын 8-нд зохион байгуулагдаж, тус холбоо 2021-2024 хөгжлийн төлөвлөгөөгөө батална.


Тус хурлаар МЖЖХ-ны Удирдах зөвлөлийн 13 гишүүнийг 4 жилийн хугацаатай шинээр сонгон баталгаажуулна. Мөн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх бөгөөд УЗ-ийн хурлаар холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчөөр 5 хүнийг олонхын саналаар тус тус сонгох юм байна.


Ташрамд сонирхуулахад, Жюү жицүгийн спорт Монгол Улсад хөгжсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголд маш хурдацтай түгэн дэлгэрч, тив, дэлхийн цөөнгүй аваргатай болоод байгаа юм.

Холбоотой мэдээ