Номтой бэлгийн багцыг 230 хүүхдэд илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-06 19:37:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь хурандаа В.Намхайнямбуу захирагчтай Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн хамт олноос ''Эрүүл гэр бүл'' аяныг зохион байгуулсан байна.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цар тахлын энэ үед дээрх аяны хүрээнд хилчин шалгагч, алба хаагчдынхаа үр хүүхдүүдийн дархлааг дэмжих үйл ажиллагааг явуулжээ. Эл ажлын хүрээнд "Тагнуулч Одкоо вирустай тэмцсэн нь" номтой, амин дэмийн бэлгийн багцыг 12 хүртэлх насны 230 хүүхдэд илгээжээ. Хилчин ах, эгч нарын зүгээс энэхүү бэлгээрээ дамжуулан хүүхэд багачууддаа цахим сургалтдаа сайн хамрагдаж, цахим тоглоомоос хол байхыг уриалжээ. 

Холбоотой мэдээ