Улсын хэмжээнд 5816 иргэн тусгаарлах байранд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 150 байранд 5 816 иргэн тусгаарлагдаж байна.
Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, харин 28 эмнэлэгт 3 505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд 1613 иргэн тус тус байрлаж буй юм.
Эмнэлэг
болон тусгаарлан ажиглах байранд өчигдөр
373
иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.
Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465
алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1,395 төрийн алба хаагч
үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.