Батлагдсан тохиолдлууд бүрэн эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-07 13:29:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 96 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Тусгаарлан эмчлэх эмнэлэгт эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэнээр, аймагт батлагдсан 85 тохиолдлыг орон нутагтаа бүрэн эмчлээд байна. 

Аймгийн Тусгаарлан эмчлэх эмнэлэгт тусламж үйлчилгээнд ажилласан эмнэлзүйн хоёрдугаар багийн PСR шинжилгээний хариу бүгд сөрөг, батлагдсан тохиолдлын хавьталд хийсэн 144 PCR шинжилгээ, 84 түргэвчилсэн сорилын хариу ч сөрөг гарчээ. Ийнхүү аймгийн Тусгаарлах эмнэлэгт одоогийн байдлаар өвчтөнгүй, шинээр бүртгэгдсэн тохиолдолгүй байгаа юм. 

Дархлаажуулалтад өчигдөр аймгийн төвд 2545, сумдад 4679 иргэн эхний тун вакцинаа хийлгэжээ.

Холбоотой мэдээ