БАЯНХОНГОР: 9500 гаруй сурагчаас сэтгэл зүйн суурь судалгаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-24 13:44:22

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан EБС-ийн “Сэтгэл зүйн суурь судалгаа”-ны үр дүнгийн тайлант үйл ажиллагаа боллоо.


Тус судалгаа олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй ажил болж, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон Политехник коллежийн нийт 9508 суралцагчийг хамруулсан байна. Судалгааны ажлыг энэ оны нэгдүгээр сарын 23-наас эхлүүлж, энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ.


Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026 оны ажлын төлөвлөгөөний дагуу тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


Үйл ажиллагааны хүрээнд хоёр төрлийн аргачлал ашиглан сурагчдын сэтгэл хөдлөлийн илрэл, зан төлвийн байдал, хэт хөдөлгөөнтөх зан үйл, үe тэнгийн харилцаа, нийцэрхэг байдал, стрeсс, түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдгийн илрэлийн судалгааг гаргажээ.


Цаашид судалгааны үр дүнд тулгуурлан хүүхдийн суралцах арга барил, цогц хөгжлийг дэмжих чиглэлээр аймгийн хэмжээнд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажиллах юм. 


Үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Г.Галсанжамц, Сэтгэл судлалын багш У.Цэцэнсанаа, сэтгэл зүйч Б.Энхманлай, Боловсролын газрын удирдлагууд, EБС-уудын захирал, сэтгэл судлаач, нийгмийн ажилтнууд оролцож байна.


 


Холбоотой мэдээ