15.000.000 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-07 14:12:36

Говьсүмбэр МОНЦАМЭ/.“Ковид-19” халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж Говьсүмбэр аймгийн Баянтал суманд үйл ажиллагаа явуулж буй “Сүмбэр металлург” ХХК 15.000.000 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт хандивлалаа.

Дээрх амны хаалтыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд болон бусад холбогдох албаныханд зориулан хуваарилах аж.

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн хамт олонд аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийлсэн байна.


Холбоотой мэдээ