Хархорин сум 300 гаруй малчнаа дархлаажуулалтад хамрууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-07 15:11:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 5434 иргэнийг вакцинжуулснаас эхний тунд 4878, 2 дахь тунд 556 хүн хамрагдсан байна.

Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 300 гаруй нь малчид юм. Сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч, багийн Засаг дарга нараас бүрдсэн дархлаажуулалтын баг сумын 7 цэгт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Сумын төв “улаан бүс” рүү шилжин хөл хорио тогтоосон учраас дархлаажуулалтын баг малчдад эм, эмнэлгийн хэрэгслийг давхар олгож яваа аж. 

Өнөөдрийн байдлаар тус суманд коронавируст халдвар авсан 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ