Бар, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-05-10 07:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 29. Сумъяа гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.


Барилдлага: Үл зохилдох


Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй


Суудал: Төмөр


Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

 

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

Холбоотой мэдээ