Аймгийн хэмжээнд 3421 хүн вакцины бүрэн тунд хамрагджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-10 18:27:49

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж, аймгийн хэмжээнд өвчилсөн хүний тоо 38 болоод байна. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтнүүдээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 478, тусгаарлах байранд 88 хүн байна. Вакцины эхний тунд 26215, бүрэн тунд хамрагдсан 3421 хүн байна.

Сүүлийн 24 цагт Адарганы постоор 232 машинтай 837 хүн нэвтэрч, 205 машинтай 738 хүн гарчээ.

Холбоотой мэдээ