Швейцарийн эмч ХСҮТ-ийн “Хүндэт доктор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-20 16:51:31

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн тусламж, үйлчилгээг сайжруулахад олон жилийн турш хувь нэмэр оруулж байгаа Швейцарь улсын мэс заслын багийн гишүүн, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Лозаны их сургуулийн хүндэт профессор Жан Патрис Гардаг тус төвийн “Хүндэт доктор” цолоор өргөмжиллөө.

Тэрбээр хорт хавдрын мэс засал эмчилгээ, үүнд эрхтэн шилжүүлэн суулгах үеийн мэдээгүйжүүлгийн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, ур чадвартай эмч юм.

2009 оноос хойш ХСҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасгийн эмч, мэргэжилтнийг орчин үеийн түвшинд бэлтгэн сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахад бодитой хувь нэмэр оруулсныг нь ийнхүү үнэлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ