Коронавирусний халдвартай найман хүн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-11 11:01:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 543 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын тохиолдол илрээгүй байна.

Ингэснээр тус аймагт сүүлийн таван өдөр халдварын батлагдсан тохиолдол 245 хэвээр буй. Үүнээс халдвар авсан 237 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд одоо найман иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Ховд аймгийн хэмжээнд тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар ойрын хавьтлын 287 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 60, гэрийн тусгаарлалтад 227, гэрийн ажиглалтад 366 иргэн байгаа аж. 


Холбоотой мэдээ