"Ариг гал" ХК 135.4 саяын ногдол ашиг хуваарилахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-11 14:57:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ариг гал" ХК хувьцаа эзэмшигч нартаа 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 38.93 төгрөг, нийт 135.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 4 дүгээр сарын 12-наар тогтоож, 6 дугаар сарын 30-ны дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ("ҮЦТХТ") ТӨХК-аар дамжуулан тараахаар болжээ.


Холбоотой мэдээ