Сонгуулийн бүх шатны хороог байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-11 17:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг болон бүх сумын сонгуулийн хороо, 2088 хэсгийн хороог байгууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Энэ дагуу бүх хороог хуулийн хугацаанд байгуулсан бөгөөд нийт төрийн захиргааны болон үйлчилгээний 18 мянга 647 албан хаагч ажиллах юм.


Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

Холбоотой мэдээ