Буриадад вакцины хангамж дутмаг хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-13 18:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад өнгөрсөн хоногт коронавируст халдварын 35 тохиолдол батлагдсан байна.

Энэ нь даваа гаргаас 15, өмнөх өдрөөс 10 тохиолдлоор тус тус нэмэгджээ.  Коронавируст халдвараар өнгөрсөн хоногт 1 хүн нас барж, 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Тус улсад үйлдвэрлэлийн хүчин чадал, захиалгын хэмжээнээс шалтгаалан вакцины хангамж, нийлүүлэлт дутмаг хэвээр байгаа аж. 


Холбоотой мэдээ