Иранд халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /АР/. Нийслэл Тегеран хот болон бусад мужид томоохон террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоолоо гэж Ираны Засгийн газар мэдэгдлээ.
Ираны Тагнуулын яам мэдэгдэхдээ “тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нэлээд хэдэн террористыг баривчилж, их хэмжээний тэсрэх бодисыг хураан авсан” гэв.
Аюулгүй байдлын хувьд харьцангуй тогтвортой байдаг Иранд террорист халдлага үйлдэх хуйвалдааныг илрүүлсэн нь нэлээд ховор тохиолдол юм.
Ираны албаны хүмүүсийн хэлснээр, террористууд лалын ариун Рамадан сарын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бололтой.
“Лалын улс” бүлэглэл болон лалын суннитын урсгалыг дагадаг босогчдын бусад бүлэглэлийг устгахад нь хөрш Ирак болон Сирийн засгийн газруудад Иран улс цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаа юм.
Г.Доржханд