“Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-27 19:04:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын дунд 10 хоногийн хугацаатай “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж, өнөөдөр дүгнэлээ.    

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий тус уралдаанд Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч, Манхан, Зэрэг, Дарви, Жаргалант, Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн 53 сурагчийн 58 бүтээл ирсэн байна.   

Улмаар тэргүүн байрт Нэгдүгээр сургуулийн 8б ангийн сурагч Х.Хүслэн, хоёрдугаар байрт Манхан сумын сургуулийн 12б ангийн сурагч Б.Одгэрэл, гуравдугаар байрт Зэрэг сумын сургуулийн 7а ангийн сурагч Н.Намуун шалгарчээ. 

Мөн тусгай байрт Үенч сумын сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнхтуул, Дарви сумын сургуулийн 10а ангийн сурагч Н.Энхцэцэг нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.  

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулсан тус уралдааны үйл ажиллагааг Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар хамтран хэрэгжүүлэв.  

Холбоотой мэдээ