Хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-03 11:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй энэ сарын 2-нд Санкт-Петербург хотноо уулзав.


Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.  


Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газрын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов. Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг А.Б.Миллер илэрхийлэв.

Холбоотой мэдээ