"Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг 105 сурагч төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-08 17:58:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийг Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Сант, Гучин-Ус, Богд суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ хичээлийн жилд 264 сурагч, 18-25 насны 140 залуус хамрагдаж байгаа ба Уянга, Гучин-Ус, Богд сумдаас 105 хүүхэд, залуус "Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг амжилттай төгслөө.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх эерэг үр дүн гарна хэмээн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сангаас дүгнэж байна.


Холбоотой мэдээ