"Булган ундрага"-ын ханш тогтмол өссөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-11 18:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 30 ХК-ийн 232 сая төгрөгийн үнийн дүнтэй 387,328 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96%) болон "Мик холдинг" ХК (MIK+8.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-15.00%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-3.85%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 67,369 нэгж эрхийг 16.1 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.26 хувиар буурч, 33539.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,708,483,357,525.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ